НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 80235723

  • 30 мянган төгрөгийн азтан – 23,424
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,354
  • 500 мянган төгрөгийн азтан-239
  • Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан-27
  • Гурван сая төгрөгийн азтан – 3
  • 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 71518013 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.

Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.

Powered by the Echo RSS Plugin by CodeRevolution.