Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2027 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх хариу тоглолтоо Зүүн Тиморын эсрэг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн талбайд хийлээ.

Манай улсын шигшээ баг Зүүн Тиморын эсрэг эхний тоглолтоо​​​​​​ Индонез улсад хийж, 4:1 онооны харьцаатай ялагдсан. Тиймээс өнөөдрийн тоглолтод эсрэг багаа дөрвөн бөмбөгийн илүүтэй хожих ёстой байв.

Гэвч Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (Зүүн Тимор 4:3 મંગોલિયા) 2027 оны ААШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрхийг Зүүн Тиморын шигшээ баг авч байна.

Өнөөдрийн тоглолтын найм дахь минутад булангийн цохилтоос Д.Төрбат мөргөж, 55 дахь минутад А.Дөлгөөн хурдан довтолгооноос гоол оруулав.

ФОТО:

દ્વારા સંચાલિત ઇકો આરએસએસ પ્લગઇન દ્વારા કોડરેવોલ્યુશન.